modplay
Montessori Саран Савлуур 6-in-1 ТУН УДАХГҮЙ
Montessori Саран Савлуур 6-in-1 ТУН УДАХГҮЙ
Couldn't load pickup availability
- Montessori зарчмаар сонгосон
- Хотын А бүсэд хүргэлт үнэгүй
- Байгалийн модон материал
Тайлбар
Тун удахгүй. 11-р сард худалдаанд гарна. Хамгийн түрүүнд мэдэхийг хүсвэл Instagram хуудсыг маань дагаарай.
Нэг тоглоом — 6 өөр ертөнц. Хүүхдийн өсөлтийн үе шат бүрт шинэ сорилт, шинэ тоглоом санал болгодог олон үйлдэлт модон савлуур.
Хүүхэд юу хийж сурах вэ?
- Авирах, савлах, тэнцвэрээ олох
- Мөлхөх, нуугдах, тоглох аргаа өөрөө зохиох
- Тухлан амрах, ном унших
- Тоглоомоо цэгцлэн хадгалах
Онцлог
- 6 янзаар ашиглана
- Бат бөх фанер модон хийц, гөлгөр бүрхүүлтэй
- Уяатай бүтэн зөөлөн дэр — савлах үед хуруу доогуур орохоос хамгаална
- 18 сараас эхлэн олон жил хэрэглэнэ
- Зөөлөн беж өнгө, минимал загвар — тоглоомын өрөө, зочны өрөөнд ч зохицно
- Зөвхөн гэрийн дотор хэрэглэнэ
6 янзаар ашиглана
- Савлуур — дэртэйгээр дотор нь суугаад савлана
- Ном унших булан — тухлан амрах, ном унших зөөлөн үүр
- Авирах гүүр — эргүүлж тавиад авирч, нөгөө талаар нь бууна
- Цайз, хонгил — доогуур нь мөлхөж, даавуу нөмрүүлээд нуугдах байшин болгоно
- Хүүхдийн ширээ — хажуу тал руу нь тавиад зурах, тоглох ширээ болгоно
- Тоглоом хадгалах — нумын доор тоглоомоо цэгцлэн тавина
Montessori зарчим
“Хөдөлгөөн бол хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үндэс.”
Хүүхэд авирч, савлаж, тэнцвэрээ олохдоо биеэ мэдэрч, өөртөө итгэлтэй болдог. Нэг тоглоом 6 хэлбэрт хувирдаг тул хүүхэд «юугаар яаж тоглох вэ» гэдгийг өөрөө шийдэж, шинэ зүйлийг туршиж сурах төрөлхийн хүсэл нь дэмжигдэнэ.
Бүтээгдэхүүний мэдээлэл
| Материал | Фанер мод, зөөлөн дэр |
|---|---|
| Хэмжээ | 100 × 55.8 × 54 см |
| Жин | 7.8 кг |
| Тохирох нас | 1.5 наснаас (18 сар+) |
| Даац | 60 кг (үйлдвэрлэгчийн мэдээлэл) |
Арчилгаа
- Чийгтэй даавуугаар арчиж, шаардлагатай бол зөөлөн саван хэрэглэнэ.
- Модыг усанд дэвтээх, хүчтэй химийн цэвэрлэгээний бодис хэрэглэхээс зайлсхийнэ.
- Боолт, бэхэлгээг тогтмол шалгаж, суларсан бол чангална.
- Хүүхэд тоглох, ашиглах үед насанд хүрэгч хяналт тавина.
Хүргэлт ба буцаалт
Хотын А бүсэд хүргэлт үнэгүй. Бусад бүсийн хүргэлтийн нөхцөл захиалга баталгаажуулах үед харагдана.
Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой. Үйлдвэрлэлийн гэмтэлтэй эсвэл буруу бүтээгдэхүүн ирсэн бол бидэнтэй холбогдоно уу.
