Montessori зөвлөгөө
Гэртээ Montessori орчин бүрдүүлэх 6 зарчим
Modplay-ийн бүтээгдэхүүн бүр Montessori-гийн нэг зарчим дээр суурилж сонгогдсон. Энэ хуудсанд тэдгээр зарчмыг нэг дор цэгцэлж, гэртээ хэрхэн хэрэгжүүлэх практик зөвлөгөө болон тохирох бүтээгдэхүүнийг хамт оруулав.
Montessori гэж юу вэ? Италийн эмч, сурган хүмүүжүүлэгч Мария Монтессори 1907 онд Ромд анхны "Хүүхдийн гэр"-ээ нээж, хүүхэд өөрийн сонирхол, хурдаараа, бодит үйл ажиллагаагаар дамжуулан суралцдаг гэсэн санаан дээр тулгуурласан арга зүйг боловсруулсан. Өнөөдөр энэ арга зүй дэлхийн олон оронд цэцэрлэг, сургууль төдийгүй гэр бүлийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг.
Өөрөө хийх боломж
«Надад өөрөө хийж үзэх боломж өг.»
Гал тогоо, угаалтуур, ширээ зэрэг гэрийн ихэнх орон зай том хүнд зориулагдсан байдаг. Хүүхдэд «Битгий хүр, чи бага байна» гэхийн оронд түүнийг том хүнтэй нэг түвшинд аюулгүй зогсоох нь бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, асуудал шийдвэрлэх чадварыг өдөр тутам байгалиар нь хөгжүүлдэг.
Гэртээ хэрэгжүүлэх
- Гараа угаах, шүдээ угаах, хоолонд туслах зэрэг өдөр бүр давтагддаг 1–2 ажлыг хүүхдэд бүрэн даатга.
- Хүүхэд хийж байхад тусламж санал болгохоосоо өмнө хэдэн секунд хүлээ. Ихэнхдээ өөрөө шийдчихдэг.
- Үр дүнгээс илүү оролдлогыг нь үнэл: «Чи өөрөө хийчихлээ» гэж хэл.
Энэ зарчимд нийцэх: Өндрөө тохируулдаг суралцах шат 3-in-1 суралцах шат Хувирдаг туслах шат
Бодит ажил, бодит хэрэгсэл
«Хүүхэд тоглож байгаа биш — бодитоор сурч байна.»
Montessori арга барилд «практик амьдралын» үйл ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг. Хуванцар хуурмаг тоглоомын оронд хүүхдийн гарт тохирсон жинхэнэ хэрэгсэл өгөхөд ногоо хэрчих, холих, асгах зэрэг энгийн үйлдэл бүр анхаарал төвлөрөл, тэвчээр, гар нүдний уялдааг нэгэн зэрэг хөгжүүлдэг.
Гэртээ хэрэгжүүлэх
- Гадил, өргөст хэмх зэрэг зөөлөн хүнсээр эхэлж, хүүхдэд зориулсан аюулгүй хутгаар хэрчүүл.
- Хэрэгслийг хүүхдийн гар хүрэх нэг тогтсон газар хадгалж, ажил дуусахад буцааж тавихыг заа.
- Нэг үйлдлийг удаанаар, үг цөөнөөр үзүүл. Хүүхэд нүдээрээ илүү сайн суралцдаг.
Энэ зарчимд нийцэх: Модон гал тогооны хэрэгслийн багц Бяцхан тогоочийн багц Миний анхны хоолны ном
Бэлтгэсэн орчин
«Хүүхдэд өөрөө хийх боломжийг өг.»
Montessori арга зүйд «бэлтгэсэн орчин» гол байр суурь эзэлдэг. Хүүхдийн өндөрт тохирсон, цөөн бөгөөд эмх цэгцтэй зүйлстэй орчин хүүхдийг том хүнээс хамааралгүйгээр ажиллах, тоглох, эмхлэхэд урамшуулдаг. Гэр бүхэлдээ өөрчлөгдөх шаардлагагүй, хүүхэд өдөр бүр очдог хэдэн булангаас эхлэхэд хангалттай.
Гэртээ хэрэгжүүлэх
- Хүүхдийн өрөөнд нэг удаад 6–8 тоглоом, 5–6 ном л гарга. Үлдсэнийг нь хадгалаад 1–2 долоо хоног тутам сэлгэ.
- Тавиур, дэгээ, сандлыг хүүхдийн өндөрт байрлуул: хувцасаа өөрөө өлгөх, номоо өөрөө авах боломжтой болно.
- Зүйл бүрт тогтсон байр гарга. Эмх цэгц хүүхдэд аюулгүй, ойлгомжтой мэдрэмж өгдөг.
Энэ зарчимд нийцэх: Montessori номын тавиур Хувирдаг туслах шат
Сонгох эрх
«Сонголтыг нь хүүхдэд үлдээ.»
Хүүхэд юугаар тоглох, аль номыг унших, хэр удаан ажиллахаа хязгаартай боловч бодит сонголтоос өөрөө шийдэх нь дотоод сэдэл, анхаарал төвлөрлийг бэхжүүлдэг. Номын нүүрийг бүтнээр нь харуулах, нээлттэй тоглоом санал болгох нь сонголт хийхийг хялбар болгодог.
Гэртээ хэрэгжүүлэх
- «Юу хийх вэ?» гэхийн оронд хоёр сонголт санал болго: «Энэ номыг унших уу, тэрийг үү?»
- Хүүхэд нэг зүйлд төвлөрч байхад тасалдуулахгүй байхыг хичээ.
- Олон зориулалттай, нээлттэй тоглоомыг сонго. Хүүхэд түүнийг юу болгохоо өөрөө шийднэ.
Энэ зарчимд нийцэх: Montessori номын тавиур Montessori савлуур
Хөдөлгөөн ба сэтгэхүй
«Хөдөлгөөн бол хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үндэс.»
Montessori арга барилд хөдөлгөөн, суралцахуйг тусад нь авч үздэггүй. Хүүхэд авирч, савлаж, тэнцвэрээ олох явцад биеэ мэдэрч, эрсдэлийг үнэлж, өөртөө итгэлтэй болдог. Хөдөлгөөнт тоглоомыг хүүхэд өөрийн хурдаар, өөрийн сонголтоор ашиглах нь хамгийн үр дүнтэй.
Гэртээ хэрэгжүүлэх
- Гэрт өдөр бүр чөлөөтэй хөдлөх, авирах аюулгүй нэг талбай гарга.
- «Болгоомжтой!» гэхийн оронд «Хөлөө хаана тавих вэ?» гэж асууж, өөрөө бодоход нь туслах.
- Доор нь зөөлөн дэвсгэр тавьж, хүүхэд тоглох үед ойр байгаарай.
Энэ зарчимд нийцэх: Montessori савлуур Олон үйлдэлт Gym (тун удахгүй)
Байгалийн материал
«Энгийн, бодит, байгалийн.»
Montessori орчинд мод, даавуу зэрэг байгалийн материалыг илүүд үздэг. Жин, бүтэц, дулаан нь хүүхдийн мэдрэхүйд бодит мэдээлэл өгдөг бөгөөд гэрийн интерьерт тайван, нам гүм уур амьсгал бүрдүүлдэг. Modplay-ийн бүтээгдэхүүнүүд нарс болон фанер модон хийцтэй бөгөөд модон материалыг лабораторид шинжлүүлэхэд хар тугалга, кадми, мөнгөн ус илрээгүй.
Гэртээ хэрэгжүүлэх
- Шинэ тоглоом авахдаа «хүүхэд үүнийг олон жил, олон янзаар хэрэглэх үү?» гэж өөрөөсөө асуу.
- Гэрэл асдаг, дуу гаргадаг тоглоомыг цөөлж, хүүхдийн өөрийнх нь үйлдлээр «ажилладаг» зүйлийг сонго.
- Модон эдлэлийг чийгтэй даавуугаар арчиж, бэхэлгээг нь тогтмол шалга.
Бүх бүтээгдэхүүн: Дэлгүүр үзэх
Насаар нь юунаас эхлэх вэ?
1–3 нас
Өөрөө хийх анхны дадал: гараа угаах, хоолонд туслах, номоо өөрөө сонгох. Хөдөлгөөн, тэнцвэрийн хөгжилд анхаар.
1–3 насны бүтээгдэхүүн →3–5 нас
Бодит ажлын хэрэгсэлтэй ажиллах, гал тогоонд илүү бие даан оролцох, эмх цэгцийн дадал суулгах үе.
3–5 насны бүтээгдэхүүн →5–7 нас
Олон алхамтай ажил (жор дагаж хоол хийх), хүч, авхаалж шаардсан хөдөлгөөн, унших дадлыг бэхжүүлэх үе.
5–7 насны бүтээгдэхүүн →Дэлгэрэнгүй унших
Хүүхдэдээ тохирохыг сонгоход тусламж хэрэгтэй юу?
Хүүхдийн нас, гэрийн орчинд тань тохирох бүтээгдэхүүнийг хамтдаа сонгоё.