modplay
Montessori Савлуур
Montessori Савлуур
Couldn't load pickup availability
Багцаар авбал хямд
- Montessori зарчмаар сонгосон
- Хотын А бүсэд хүргэлт үнэгүй
- Байгалийн модон материал
SGS лабораторид шалгагдсан
Европын тоглоомын аюулгүй байдлын стандарт EN 71-1, EN 71-2, EN 71-8
Тайлан № CZHL260400506601TY · 2026.05
Тайлбар
Савлуур, авирах гүүр, амрах сандал болж хувирдаг олон үйлдэлт модон тоглоом. Хүүхэд өдөр бүр шинэ аргаар тоглож, хөдөлгөөнөөрөө суралцана.
Хүүхэд юу хийж сурах вэ?
- Тэнцвэрээ олох
- Авирах, дээш гарч доош буух
- Савлах, амрах
- Тоглох аргаа өөрөө зохиох
Онцлог
- Олон хэрэглээ: савлуур, гүүр, амрах сандал
- Байгалийн модон хийц, зөөлөн дэртэй
- 4 өнгө: нил ягаан, саарал, цэнхэр, ягаан
Montessori зарчим
“Хөдөлгөөн бол хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үндэс.”
Montessori арга барилд хөдөлгөөн, тоглоомыг тусад нь авч үздэггүй. Хүүхэд биеэрээ туршиж, тэнцвэрээ олж сурснаар итгэлтэй, бие даасан болдог. Савлуурын олон хэлбэр нь хүүхдэд «юугаар яаж тоглох вэ» гэдгийг өөрөө шийдэх боломж олгодог.
Бүтээгдэхүүний мэдээлэл
| Материал | Байгалийн мод, зөөлөн дэр |
|---|---|
| Хэмжээ | 100 × 48 × 43 см (Урт × Өргөн × Өндөр) |
| Тохирох нас | 1 наснаас |
| Даац | 80 кг (үйлдвэрлэгчийн мэдээлэл) |
| Аюулгүй байдал | EN 71-1, EN 71-2, EN 71-8 (SGS, 2026) |
Арчилгаа
- Чийгтэй даавуугаар арчиж, шаардлагатай бол зөөлөн саван хэрэглэнэ.
- Модыг усанд дэвтээх, хүчтэй химийн цэвэрлэгээний бодис хэрэглэхээс зайлсхийнэ.
- Боолт, бэхэлгээг тогтмол шалгаж, суларсан бол чангална.
- Хүүхэд тоглох, ашиглах үед насанд хүрэгч хяналт тавина.
Хүргэлт ба буцаалт
Хотын А бүсэд хүргэлт үнэгүй. Бусад бүсийн хүргэлтийн нөхцөл захиалга баталгаажуулах үед харагдана.
Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой. Үйлдвэрлэлийн гэмтэлтэй эсвэл буруу бүтээгдэхүүн ирсэн бол бидэнтэй холбогдоно уу.
