Бидний тухай

Европт өнгөрүүлсэн 7 жилийн хугацаанд хүүхдүүд өдөр тутам Монтессори арга зүйгээр тоглож, бие даан суралцаж буйг харах нь миний ертөнцийг харах өнцгийг өөрчилсөн юм. Хүүхэд аливааг өөрөө хийж турших эрх чөлөөтэй байхдаа хэрхэн гайхалтай хөгждөгийг би тэнд л ойлгосон билээ.

Монголдоо эргэн ирж ээж болсныхоо дараа хүүхдийнхээ насны онцлогт тохирсон чанартай хэрэглэлүүдийг хайсан ч ховор олдож, олдохдоо хэт өндөр үнэтэй байсан нь энэхүү төслийг эхлүүлэх түлхэц болсон юм. Хүүхдийн хөгжлийн алтан үед чанартай боловсролын тоглоом хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэдэг чин хүслээс Modplay брэнд мэндэлсэн.

Бидний баримталдаг зарчим:

  • Европын аюулгүй байдлын стандарт: Манай суралцах шат, савлуур зэрэг гол бүтээгдэхүүнүүд Европын холбооны тоглоомын аюулгүй байдлын EN71 стандартыг хангасан бөгөөд дэлхийд тэргүүлэгч туршилтын байгууллага SGS-ээр баталгаажсан. Энэ стандарт нь хурц ирмэг, жижиг эд анги, бат бөх байдал, будаг болон материалын хоргүй байдлыг шалгадаг бөгөөд Европт хүүхдийн тоглоом худалдаалахад заавал шаардагддаг.
  • Монголдоо боловсруулсан сонголт, боломжийн үнэ: Бүтээгдэхүүний сонголт болон арга зүйг эх орондоо боловсруулж, олон улсын чанарын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс шууд аван дундын зардлыг хассанаар чанартай хэрэглэлийг боломжийн үнээр хүргэдэг.
  • Ээжийн хайр & Чин сэтгэлийн хяналт: Бүтээгдэхүүн бүрийг хүүхдийн аюулгүй байдал, насны онцлог, бодитоор хөгжүүлэх ач холбогдлоор нь ээжийн нүдээр нарийн сайтар судалж сонгодог.

Бидний эрхэм зорилго: Монтессори хэрэглэлийг айл бүрийн гэрт хүргэж, аав ээжүүдтэй арга зүйгээ хуваалцах замаар хүүхдийг бие даасан, сониуч, өөртөө итгэлтэй хүн болон төлөвшихөд нь туслах.